Туркийн Диярбакыр мужид ээж, хүү хоёрыг газар хөдлөлтөөс 101 цагийн дараа олж, аварчээ.
“Anadolu” агентлагийн мэдээлснээр нурсан барилгын дороос аврагдсан 32 настай эмэгтэй болон 10 настай хүүг нь эмнэлэгт хүргэсэн байна.
Үүний өмнө Туркийн Хатайд нэгэн бүсгүйг газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа аварсан талаар “Anadolu” агентлаг мэдээлсэн билээ.
Туркт газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 18342 болсон байна. Гэмтэж бэртсэн хүний тоо 72424 болжээ.
Сэтгэгдэл ( 0 )