Францын Засгийн газраас санал болгосон тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн өнгөрсөн амралтын өдөр 963 мянга гаруй хүн жагсжээ. Франц даяар дөрөв дэх өдрөө үргэлжилж буй жагсаалд Парис хотод нийт 93 мянга гаруй хүн нэгдсэн байна.
“Хөдөлмөрийн төлөөх нэгдсэн холбоо” үйлдвэрчний эвлэлийн тооцоолсноор, Парис хотноо эсэргүүцлийн цуглаанд 500 мянга, Франц даяар нийт 2.5 сая хүн оролцсон байна. Өргөн хүрээнд болсон жагсаалын үеэр Парис хотын хууль хүчнийхэн жагсагчдын цувааг гаргах нэмэлт зам нээж өгчээ. Бямба гарагт жагсаал Францын 240 гаруй хотод өрнөсөн байна. Аюулгүй байдлыг хангах зорилгоор 10 мянган цагдааг дайчилжээ.
Зүүнтний хөдөлгөөний тэргүүлэгч Жан Люк Меланшоны ярьснаар, бямба гарагт сүүлийн хагас жилд хамгийн олон хүнийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болсон. Хүмүүс тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 19 настай оюутан Тео “энэхүү шинэчлэл залууст ч, бусад хүмүүст ч халтай. Тэтгэврийн насыг 64 болгож нэмэгдүүлсний дараа оюутны стипендийг бууруулж болзошгүй хэмээн” эмээж буйгаа илэрхийлжээ.
Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал энэ сарын 16 болон гуравдугаар сарын 7-нд үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )