Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлжээ.
Энэ өдөр тус боомтоор монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчжээ. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрсэн байна.
Нээлтийн арга хэмжээний дараа хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа болон боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлуудаар санал солилцсон аж.
Сэтгэгдэл ( 0 )