Өнөөдөр өглөө 07.12 цагт Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
ОХУ-ын ШУА-ийн Байгаль дахь салбарын мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Хөвсгөл нуураас баруун тийш 22 км зайд байсан бөгөөд яг энд гуравдугаар сарын 3-нд гурван газар хөдлөлт бүртгэгдсэнээс хамгийн хүтэй нь 5.2 магнитудын хүчтэй байсан байна.
Он гарснаас хойш Хөвсгөлд нийт арван удаа газар хөдлөөд байгаа юм. 2021 оны нэгдүгээр сарын 11-нд Хөвсгөлд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Байгаль нуурын бүсийн түүхэнд дөрөвт бичигдсэн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог билээ.
Сэтгэгдэл ( 0 )