Индонез: Мерапи галт уул дэлбэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

Индонезийн Ява арлын Мерапи галт уул дэлбэрчээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, галт уулын халуун хайлмал 1.5 км зайд урссан байна. Орон нутгийн эрх баригчид ард иргэдэд галт уулд 7 км радиуст ойртохыг хориглоод байна. 2963 м өндөр Мерапи Индонезийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг юм. Галт уул дэлбэрэхтэй зэрэгцэн цасны нуранги үүссэн байна. Аюулын эрсдэл нэмэгдвэл орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэнэ.

Номхон далайн Галт цагаригт байрладаг Индонез нь дэлхий дээрх хамгийн олон тооны галт уултай орон юм.

Мерапи галт уул 2010 онд дэлбэрч, 350 мянга гаруй хүн амиа алдаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top