Ж.Батсуурь “Шүүр” ажиллагаанд өртөх бололтой

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Юуны өмнө Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааг иргэд олон нийт ам сайтай хүлээн авч байна. Учир нь “Шүгэл” ажиллагаагаар төрийн өндөр дээд албан тушаалтны авлига, хулгайн хэргийг ил гаргаж, төрд хууль бусаар ажиллаж байгаа алба хаагчдыг “Шүүр” ажиллагаагаар цэвэрлэж, “Шувуу” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунай гэх анхны “зочин”-оо авчирч гээд амжилттай хэрэгжиж эхэлсэн.

Дараагийн бүрэн эрхээ хөндүүлэх гишүүдийн тоонд зүй ёсоор орж байгаа гэх Ж.Батсуурь гишүүнтэй холбогдох асуудал шил даран өрнөсөөр байна. Ж.Батсуурийн тухайд “Шүгэл” ажиллагаанд өртсөн гэхэд болно. Харин одоо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл байгаа нь “Шүүр” ажиллагаанд өртөв бололтой. Өртөхөөс ч өөр аргагүй зүйлс бий..

Юуны өмнө тэр “Андын илч” уурхайтай асуудалд нэр холбогдож энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Уурхайн ТУЗ-ийн гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэнг танихгүй” хэмээсэн. Уг нь эрхэм гишүүн Ж.Цээсүрэнг танихаар барахгүй нөхөд юм билээ. Ямартай ч Ж.Батсуурьт холбогдох хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэхээр танихгүй гэх ямар ч арга алга. “Андын илч” уурхай бол түүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад ид мандаж, хэл ам, хэрүүл тэмцэл болж байсан гэхээр уг уурхайг Ж.Батсуурьт холбоогүй гэх үндэслэл алга. Яагаад гэхээр аймгийнх нь газар нутаг дээр уул уурхай нээн маргаж байхад Засаг дарга нь мэдээгүй байна гэж юу байхав. Тэгэхээр сайн танилаа танихгүй гэж байгаагийн цаана юу байна гэхээр баримт түшсэн дээр байх.

Тодотговол, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх хуралдаан 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр Баруун-Уртад болсон юм. Үүний нэхэмжлэгч тал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын наймдугаар баг, “Чулуун хороот”-ын 4-1 тоотод оршин суух Норов овогт Өлзийтийн Батсайхан, хариуцагч тал Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, хамтран хариуцагч нь Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт холбогдох хэрэг байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан гомдол нь “Нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 9 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Ингэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Батсайханы өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч Ж.Батсуурийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Сүхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцсон гэдэг нь баримтаар байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ямар учраас Ж.Цээсүрэнг танихгүй хэмээн мэлзэнэ вэ. Үүний цаана юу байгааг тодруулах нь зүйн хэрэг. Үүнийг дурдахын шалтгаан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааны хүрээнд нэгэнт “Шүгэл” ажиллагаанд өртсөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Шүүр” ажиллагаанд хамруулах нь тун зөв. Ингэж байж үнэн худал нь тодорно. Түүнээс бус Ж.Батсуурь “Би ямар ч холбогдолгүй, танихгүй” гээд өнгөрдөг хууль цаазтай орон биш. Улмаар “Шилэн” ажиллагаа ч давхар өрнөж байгаа нь ойлгомжтой.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ (103.212.118.63) 2023 оны 04 сарын 18

Зссссс

0  |  0
Угаа(122.201.24.72) 2023 оны 04 сарын 17

Угаасаа хулгайч биш хүн гишүүн болж чаддаггүйгдээ

1  |  0
Батаа байна(103.242.47.162) 2023 оны 04 сарын 18

2024 онд Хүрэлсүхийн дүү Сүхбаатарт дэвших гэж байгаа. Ж.Бат-эрдэнэ, Батсуурь 2-ийг зайлуулж өрсөлдөгчгүй дүүгээ гишүүн болгох гэж байгаа юм. өөрөө ч бүх өрсөлдөгчөө зайлуулаад хууль бусаар ерөнхийлөгч болсон хүн шүү дээ. Монгол улс комунист дэглэм тогтох гэж байна\n

2  |  0
цахар(103.99.103.99) 2023 оны 04 сарын 18

Энэ бичсэн зүйлээс харахад Батсуурийг хэрэгт хамаатуулах л гэсэн оролдлого юм байна гэж харагдаж байна. Гэм буруутай гэдэг нь нотлогдоогүй байхад хүнийг янз бүрээр харлуулахаа хэзээ болих вэ? 2024 онд Сүхбаатарт МАН-аас нэр дэвшихээр санаархаж буй нөхөд л ийм зүйл сэдэж янз бүрээр оролдож байгаа байх\n

2  |  0
Баагий.(124.158.68.97) 2023 оны 04 сарын 18

Хамгийн чухал нь Монголын нийгэмд хэвлэлийн эрх чөлөө хэрэгтэй. Хүн гүтгэсэн бол харицлага хүлээдэг, гүтгээгүй бол Батсуурь хариуцлага хүлээдэг ийм л байх ёстой. Нийгэм шилэн, нээлттэй тунгалаг байх нь амин чухал. Бас шилэн дансны хууль баталгаатай хэрэгждэг байх ёстой.

2  |  0
Зочин(66.181.161.110) 2023 оны 04 сарын 17

Шшш... гээд л исгэрээд байж дээ, та минь.

0  |  0
Зоригт (139.5.219.229) 2023 оны 04 сарын 18

Ж.Батсуурийг Хүрэлсүх оролдох нь цаг хугацааны асуудал байлаа. Тандалтаар Батсуурь 24 онд өрсөлдөгчгүй гишүүн болох магадлалтай.

3  |  0
Top