Ж.Батсуурь ба түүний нөхдийн хэргийг сэргээн шалгахаас аргагүйд хүрчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа өрнүүлж тун амжилттай яваа ч зарим нөхөд “Шүгэл” ажиллагаанд хангалттай өртөж байгаа ч “Шүүр” ажиллагааны хаана нь үлдээд байгааг ойлгох юм алга. Тухайлбал, УИХ-ын Ж.Батсуурийн тухайд хангалттай баримт сэлт байгаа ч “Шүүр” ажиллагаанд өртөхгүй байгааг эх сурвалжууд дэлгээд эхэлжээ. Тэгэхээр юуны өмнө татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан Сүхбаатар аймгийн удирдлагууд аснуудын хэрэг яагаад чимээ намдаав. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дэд сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга хүртэл өндөр авсан энэ хэрэг яагаад сураг алдарсан бэ гэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга өндөрт заларч байхдаа “цэг хатгасан” хэмээдэг.

Тодотговол, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөр 2017 оны долоодугаар сарын 28-ны өдөр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон түүнтэй хамтран ажиллаж байсан нөхдийн өдүүлсэн гэмт хэргийн талаар танилцуулга хүргүүлж байжээ. Уг танилцуулгад “Сүхбаатар аймгийн эрх бүхий албан тушаалтнууд 2012-2016 онуудад нутгийн өмч бүрдүүлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” зөрчсөн, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, үрэгдүүлсний улмаас улсад 8.9 сая төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй” хэмээн цагдаагийн байгуул­лагаас холбогдох шалгалтыг хийж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дараах ноцтой зөрчил илэрсэн талаар дурдсан байна.

 

 

Ж.БАТСУУРЬ ЭХНЭР Ж.ГАНТУЛГАДАА ТӨСВИЙН 179.731.332 ЗАВШИХ БОЛОМЖ ОЛГОЖЭЭ

 

Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Аж ахуй нэгж байгууллагын ус, дулааны үнийг хөнгөлөх тухай” асуудлыг хэлэлцэж, зарим иргэд аж ахуйн нэгжийн орлогыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Үүнд Г.Алтансүхийн эзэмшлийн “Жавхлант Сүхбаатар” компанийн 19.714.860 төгрөгийн, мөн түүний эзэмшлийн “Өнө Энхжин” компанийн 28.022.544 төгрөгийн, аймгийн АН-ын төв байрны 56.281.500 төгрөгийн, Засаг дарга Ж.Батсуурийн эхнэр Ж.Гантулгын нэр дээр бүртгэлтэй “Эс Ви Жи Жи” компанийн 179.731.332 төгрөгийн ус дулаан ашигласан бодит орлогыг хууль бусаар чөлөөлж, “Дөрвөлж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт төвлөрүүлэх 283.750.236 төгрөгийн орлогыг бүрдүүлээгүй байна.

 

ЗАХИРАМЖ ГАРАХААС 22 ХОНОГИЙН ӨМНӨ ХУДАЛДАН АВЧ, ТООЦООГ НЬ ХИЙСЭН БАЙНА

 

”Хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгох тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 37 дугаар тогтоолоор “Баруун-Урт ус” компанийн 341 метр.квадрат талбай бүхий засварын газрын, агуулахын зориулалт бүхий барилгыг худалдан авах шийдвэр гарсны дагуу аймгийн Засаг даргын 2013 оны А/330 дугаар захирамжаар уг байгууламжийг 800 сая төгрөгөөр худалдан авахыг холбогдох албан үүрэг болгожээ.

Шалгалтаар Өмчийн албаны дарга Ц.Нарантуяа 2013 оны долоодугаар сарын 22-ний өдөр буюу Засаг даргын захирамж гарахаас 22 хоногийн өмнө “Баруун-Урт ус” компанийн захирал М.Мөнхбаттай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 800 сая төгрөгийн төлбөр тооцоог бүрэн хийж дуусгасан нь батлагдсан.

 

АЖИЛ НЬ ДУУСААГҮЙ, КОММИС ХҮЛЭЭН АВААГҮЙ БАРИЛГЫГ 845 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧЭЭ

 

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 54 дүгээр тогтоолоор “Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн хөрөнгө оруулалт дахь төрийн оролцоо хүлээгдэснээс үйл ажиллагаа нь саатаж байгааг анхаарч хийгдсэн ажлын гүйцэтгэлийг судалж, өр төлбөрийг санхүүжүүлэх замаар орон нутгийн өмчид шилжүүлэн авах”-ыг Засаг дарга Ж.Батсуурь үүрэг болгожээ.

Үүний дагуу Засаг даргын 2016 оны А/250 дугаар захирамжаар Санхүү, төрийн сангийн хэлстийн дарга Д.Ариунжаргал, Өмчийн албаны дарга Ц.Нарантуяа нар 2016 оны зургаадугаар сарын 09-ний өдөр “Өөдлөх ирээдүй” компанийн захирал Ш.Бадарчинтай гэрээ байгуулж, барилга угсралтын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй объектыг 845 сая төгрөгөөр худалдан авсан нь тогтоогдсон.

 

 

Ж.БАТСУУРИЙН БАГТ АЖИЛЛАЖ БАЙСАН ГАЗАР ЧӨЛӨӨЛТӨД ХАМРАГДАХ ЭРХГҮЙ АЛБА ХААГЧИД НӨХӨН ОЛГОВОР АВСАН НЬ ТОГТООГДСОН

 

“Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долоо дугаар тогтоолын дагуу 370 айл өрх хамрагдсан газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж, иргэдэд нөхөн олговор олгох ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн 2014 оны А/547 тоот, 2015 оны А/285 тоот захирамжаар нийт 26 хүнд 1.017.000.000 төгрөгийн нөхөн олговор олгогдосноос аймгийн Нийтлэг үйлчилгээний дарга С.Адъяагарав, Улсын бүртгэлийн хэлстийн мэргэжилтэн Ц.Мөнхчимэг зэрэг газар чөлөөлтөд хамрагдах эрхгүй хүмүүс нөхөн олговор авчээ.

 

ОГТ БОЛООГҮЙ ХУРАЛДААНЫ ТОГТООЛООР 750.000.000 ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

 

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлстийн дарга Д.Ариунжаргал, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Өмчийн албаны дарга Ц.Нарантуяа нар ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолыг удирдлага болгон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Худалдаа яамны орлогч дарга Ма Гүй Пэн гэгчтэй 750.000.000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын тавдугаар тойргийн авто замын дагуу хамгаалалтын хашлагын ажил гүйцэтгэхэд хамтран ажиллах тухай” гэрээ байгуулжээ.

Ийнхүү шалгалтын явцад ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Аж ахуй нэгж байгууллагын ус, дулааны үнийг хөнгөлөх тухай” асуудлыг 2015 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолоор шийдвэрлэснээс өөр гэрээ байгуулах эрх олгосон талаар дурдаагүй, мөн энэхүү хуралдааны тэмдэглэл байхгүй болох нь тогтоогдсон байна.

 

ЭХНЭРТЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР 3000 МЕТР КВАДРАТ ГАЗАР ОЛГОСОН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь 2012 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн А/20 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ж.Гантулга, иргэн О.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Эс Ви Жи Жи” компанид сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 3000 метрквадрат газрыг олгосон нь тогтоогдсон аж.

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ОДООГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ НЬ Ж.БАТСУУРЬТАЙ ХАМТ ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

 

Иинхүү Цагдаагийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн танилцуулгаас харахад дээрх хэргүүд хөвөрнө. Эцэст нь дурдахдаа “Дээр дурдагдсан үндэслэлээр эрүүгийн ..... тоот дугаартай хэрэгт аймгийн Өмчийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Нарантуяа, Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат, Хөгжлийн бодлогын хэлстийн дарга асан Х.Энхцэцэг, ИТХ-ын дарга асан П.Мөнхжаргал, “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирал Ц.Алтансүх, аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, “Мөнхийн гэгээвч” компанийн захирал М.Мөнхбат нарыг холбогдуулан шалгаад, хэрэгт мөрдөн байцаалтын болон хяналтын харьяалал тогтоолгохоор 2017 оны зургаа дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн болохыг танилцуулъя” гэжээ.

 

ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ЗГХЭГ-ЫН ДАРГАД Ж.БАТСУУРЬ НАРЫН УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТАЛААР АЛБАН ТООТ ХҮРГҮҮЛЖ БАЙЖ

 

Мөн 2017 оны наймдугаар сарын 1-ний өдөр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр Ж.Батсуурь нарын өдүүлсэн гэмт хэргийн талаар албан тоот, хавсралтын хамт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатад хүргүүлж байжээ. Уг албан тоотод “Сүхбаатар аймгийн эрх бүхий албан тушаалтнуудын 2012-2016 онд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөний улмаас улсад 8.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан зөрчилд цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын танилцуулгыг үүгээр хүргэж байна” хэмээжээ.

 

ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХӨД “ТАВАН Ш” АЖИЛЛАГААНЫ ГАДНА ҮЛДЭНЭ ГЭЖ ҮГҮЙ

 

Энэ мэт маш ноцтой баримтуудыг Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгаж, илрүүлээд Прокурорын газарт шилжүүлсэн гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгч байхад энэ хэрэг аль шатандаа ямар учраас замхарав гэдгийг “Шүүр” ажиллагаа илрүүлж таарна. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ. Иргэд олон нийт шударга ёсыг хүсэж, авлигагүй нийгэмд амьдрахыг хүсэж байгаа учраас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү ажиллагааг дэмжиж байгаа. Тиймдээ ч орон нутгаас иргэд мэдээ мэдээлэл баримтаар хүргүүлнэ гэдгээ ч бидэнд мэдэгдсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.44) 2024 оны 06 сарын 03

Za bitgii hutsaldaa 8.9 say tug baitugai uls orniig undeseer ni idej uusan novshnuudaa il gargachih. Hiisen ajiltai humuus harin ch ih baga idej gej helmeer bna. Sukhbaatarchuud bidend bitgii ataarah. Zuv olontooroi\n

0  |  0
Иргэн(202.21.103.62) 2023 оны 04 сарын 21

сонгууль дөхжээ дээ. МАН засаглаж байх үедээ худал хэрэг дохох гэж их үзсэн. Одоо Сүхбаатар аймгийн МАН-ын дарга Д.Амарбат, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр нар нийлж захиалгат төлбөртэй мэдээлэл их явуулах боллоо. Тэгээд сайн шалгаач дээ

0  |  0
Боогий(66.181.161.74) 2023 оны 04 сарын 20

5Ш ажиллагаанаас үлдэх ёсгүй юмсан.Ийм их хохирол учруулж баян царайлж хүн дээрэлхэж өөртөө зусардсанг өөд нь татдаг...өөрийг нь шүүмжилвэл ажилгүй болгож гаршсан амьсгаа шт

0  |  0
ЖИШЭЭ НЭГ(64.119.17.29) 2023 оны 04 сарын 20

ӨӨ ЭНЭ НЭГ ДАРВОЙСОН БАЛИАР ЮМ ЧИНЬ БАЛИАР Л ХУЛГАЙЧ БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮДЭЭ

1  |  0
Лхагва(192.82.77.229) 2023 оны 04 сарын 20

Хулгайч Мандахбаяр ееригее хичээ

0  |  1
зочин(192.82.77.60) 2023 оны 04 сарын 20

Орон нутагт хэт улс төрийн талцалыг бий болгож түүнийг жинхэнэ өөхшүүлэн өрдөж байсан хүн дээ. СЭЗДС төгссөн л гэдэг юм бүү мэд ямар ч болвсролгүй дурак л байсаншдээ аягүй хуурамч диплом худалдаж авсан ч байж мэдэх нөхөр сайн шалгавал их юм гарна

1  |  0
Top