Америкийн алдарт жүжигчин Аль Пачино 83 нас хүрлээ. Тэр бол жинхэнэ эр хүний бэлгэ тэмдэг. Испанийн жүжигчин Хавьер Бардем “Би Бурханд итгэдэггүй ч Аль Пачинод итгэдэг” гэж хэлж байлаа.
Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, Аль Пачиногийн алдарт эшлэлүүдийг толилуулж байна.
“Их зан, биеэ тоох сэтгэл бол чөтгөр шулмын зарц. Хэрэв чи тэднийг захирч чадахгүй бол тэд чамайг захирах болно”
“Амжилтад хүрэх нууц бол өөрөөсөө илүү хүнтэй харьцаж, өөрөөсөө хүчтэй хүнтэй зодолдож, өөрийг чинь тоохгүй хүнд дурлаж, өөр хүн үхдэггүй газарт үхэх явдал юм”
“Эхний дүрэм – бууж өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм – эхний дүрмийг сана”
“Хэнд ч юу ч битгий тайлбарла. Тэд хүссэнээрээ л ойлгоно”
“Хүмүүс яагаад бисекс, ижил хүйстнүүдийг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, хэнд дурлах нь хамаагүй. Чи дурлажээ – энэ л хамгийн чухал”
“Намайг өөдгүй новш, харгис хэрцгий гэж их муулдаг. Анхааруулъя – үнэндээ би бүр муу хүн шүү”
“Амжилтад хүрэх түлхүүр бол хүсэл. Миний биед хүсэл байнга асаж байдаг”
“Би хиймэл гар, хөлтэй хүн олны харсан. Харин хамгийн муухай нь хиймэл зүрх юм”
“Нэр алдарт дуртай байх нь дуртай нүгэл минь билээ”
“Америк дахь бүх италичууд эрлийз. Надаас бусад нь. Би жинхэнэ сицили хүн. Тэгэхээр надтай уулзахдаа та элдэв юм холиогүй жинхэнэ ориг архи ууж байна гэсэн үг”
“1970-аад он хөөрхөн хөвгүүдийн үе байлаа. Харин дараа нь би гарч ирсэн юм”
“Би Бурханаас унадаг дугуй гуйсан ч тэр өгөөгүй. Тэгэхээр нь би дугуй хулгайлаад Бурханд нүглээ наманчилсан”
“Спортоор хичээллэх шаардлагатай болжээ гэдгээ мэдрэнгүүтээ би буйдан дээр энэ мэдрэмжээ алга болтол хэвтдэг”
“Хоббиндоо цаг зарцуулах нь надад тэнэг санагддаг”
Нүдийг хуурах хялбар ч зүрхийг хуурах хэцүү.
Би хэзээ ч гэрлэж байгаагүй. Цаашдаа ч гэрлэхгүй байх. Хүнтэй сууна гэдэг бодол надад огт таалагддаггүй. Ямар ч гэсэн миний намтарт салсан гэсэн үг байхгүй.
“Өөрийнхөө тухай ярих гэж бүү яар. Таны тухай яриа таныг гарсан хойно л эхэлнэ.
Би ямар ч дүрд тоглож чадна. Харин надаас хоол хийж өгөөч гэж бүү гуй. Хэзээ ч хоол хийж чадахгүй.
Архи, эм хэрэглэдэг байхдаа би шагнал гардуулах ёслол дээр ирээд сууж байхдаа “Хэрэв намайг шагнавал би тайз хүртэл алхаж чадах болов уу” гэж боддог байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Doni Huu dongoj 55 tai daa
83 нас хүрсэн юм уу 79 тэй юмуу.Ийм ч мэдээ гаргах гэж дээ