Өмнөд Солонгосын жүжигчин И Бён Хон Стэнфорд их сургуульд болсон “Халлю давлагааны ирээдүй. Дэлхийн дэвжээн дээрх солонгос кино” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
Хурлын үеэр “Та ямар нэг дүрээс татгалзсандаа харамсаж байсан уу” гэж асуухад И Бён Хон “Маш өндөр амжилт олсон гурван кинонд тоглохоос татгалзсандаа харамсаж явдаг. "Шимэгч", "Олдбой", "Decision to Leave" гэсэн кинонууд.
Санал ирэх үед би өөр киноны ажилтай байсан болохоор хүлээж авах боломжгүй байсан” гэж хариулжээ.
.jpg)
"Шимэгч" кино бол найруулагч Пон жун Хогийн “Оскар” хүртсэн алдарт кино. Харин 2003 оны "Олдбой" бол Каннын кино наадмын Гран При шагнал хүртсэн. "Decision to Leave" буюу "Явах шийдвэр" кино 2022 оны Канны кино наадмын шагналт бүтээл билээ.
И Бён Хон мөн “Киног сонгохдоо би мэдрэмждээ найддаг. Зохиолыг нь уншаад сэтгэл хөдөлж байвал шууд зөвшөөрдөг. Би нэг ангит кино, олон ангит цуврал гэж ялгах дургүй. Сүүлийн үед солонгос жүжигчдэд дэлхийд гарах боломж улам бүр нэмэгдэж байна” гэж ярьжээ.
Түүний тоглосон “Concrete Utopia” кино энэ оны сүүлээр нээлтээ хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )