Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн билээ.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан ААН байгуулан оролцож, улмаар төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлэхийг тодотгосон юм.
Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани мөн хөрөнгө оруулалтад оролцож байна.
Тэрбээр дээрх бүтээн байгуулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл гэдгийг онцоллоо.
Төмөр зам тавихдаа нутгийн гүнээс барьж хилтэй холбох бус, энэ удаа хилийн холболтоо эхэлж бариад боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлогтой бүтээн байгуулалт болохыг тодотгосон юм.
БНХАУ-ын талаас манайхтай холбох төмөр замыг Сэхэ боомтын орчимд 2-3 километр зайд бариад буйг мэдээллээ.
Манай улсын тал Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг өртөө, зөрлөгийн хамт дөрвөн сарын дотор тавьж барьж байгуулах бол Хятадын тал нэг сарын хугацаанд наашлуулж тавиад холбохоо мэдэгджээ.
Тиймээс хоёр улсын хилийн хоёр боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт манай улсын ажлаас голлон шалтгаална гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Zuun baruun hileer ni tumur zm barial hamag alt erdnes nuursiig ni zuuguud l baidag dalanzadgad hotod ni tumur zam buu hel oligtoi zasmal zam ch baihgui tuv huduugui enhel dogol tsumurhii mashin unaa evdsen avaar osol garsan gamshgiin hemjeeniil gazar baihiin ydaad buh darga gishuud ni hulgaid holbodood shorondoo shaah geed torguuliihaa mungiig oloh geed tsavchaa saitaigaar ni ezengui gazar bohir mohir uhaal neg l bish bna shuu