Жүжигчин И Жан Ү, Жо Хе Вон нарын үерхлийг агентлаг нь БАТАЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

 

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин И Жан Ү болон Жо Хе Вон нарыг болзож байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

И Жан Үгийн харьяалагддаг "Hunus" энтертайнментад ажилладаг нэгэн эх сурвалж SBS News-т "Хоёр алдартан нэг кино төсөл дээр хамтран ажилласнаасаа хойш ах, дүүгийн харилцаатай болсон. Харилцаа нь цаг хугацааны эрхээр гүнзгийрч хосууд болсон бөгөөд тэд бусдаас харилцаагаа нуухыг оролдоогүй. Тэд маш халуун дулаан харилцаатай гэдгээрээ хүмүүсийн дунд алдартай байсан" гэжээ. 

"Hunus" энтертайнментийн зүгээс И Жан Үгийн харилцааны тухай "Хайр, үнэнч харилцааг бий болгосон алдартнууддаа халуун дулаан байдлаар хүлээн авч, урам зориг хайрлаарай" хэмээн мэдээлжээ. 

Жүжигчин И Жан Ү "I Live Alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монгол улсад ирж байсан удаатай. Харин жүжигчин Жо Хе Вон хамгийн сүүлд "Netflix"-ээр цацагдсан "Queenmaker" цувралд тоглосон дүрээрээ олны анхаарлыг татаад байгаа билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.54) 2025 оны 03 сарын 13

У жа рун бас Монголд байгаа юм биш үү, гоё дүр шүү

1  |  0
Top