Анхны хүүхдээ тээж байх үедээ бүх цаг үеийн хамгийн загварлаг хөл хүнд эмэгтэйгээр тодорч байсан дуучин Рианна энэ удаад ч мөн загварлаг байдлаа хадгалсаар байна.
Тэрээр орон нутгийн цагаар лхагва гарагийн үдэш "Cannes Lions Festival 2023"-д хүрэлцэн иржээ. Тус наадамд дуучин Рианнагийн нөхөр реппэр A$AP Rocky үзүүлбэр үзүүлсэн бөгөөд Рианна түүний үзүүлбэрийг үзэхээр ирэхдээ нэвт гэрэлтэх торон даашинз, саатай дотуур хувцастай иржээ.
A$AP Rocky тайзан дээрээс "Би энэхүү дуугаа тэнд зогсож байгаа үзэсгэлэнт эхнэртээ зориулмаар байна" хэмээсэн нь тус наадмыг үзэхээр ирсэн шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөжээ.
Реппэр A$AP Rocky-ийн үзүүлбэр дуусмагц тэд VIP хэсэгт найзуудын хамтаар тухлан "Cannes Lions Festival 2023"-г үзэж сонирхжээ.

.png)




Сэтгэгдэл ( 1 )
ukhseniikh ni zagwarlag baidal , yos zui , goo zuigui orkuud , manai okhid busguichuud iim yum duuraij orkdood