Алдарт “Титаник” киноны найруулагч Жеймс Кэмерон Атлантын далайн гүнд шумбалт хийсэн “Титан” шумбагч аппаратны осол 1912 онд мөсөн уултай мөргөлдөж, живсэн “Титаник” хөлгийн осолтой ижил байгаад цочирдсон тухайгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Ахмадад нь мөсөн уул урд байгаа тухай нэг бус удаа анхааруулсан ч бүх хурдаараа мөсөн уул руу явж, олон хүний амь үрэгдсэн “Титаник”-ийн осол болсон газарт ижил зүйл болсонд цочирдож байна” гэж ABC News-д ярьжээ.
“Титан” шумбагч аппарат энэ сарын 18-нд шумбалт хийснээсээ хоёр орчим цагийн дараа радараас алга болж, холбоо тасарсан юм. Улмаар шумбагчийн хэлтэрхийнүүд живсэн “Титаник” хөлгөөс 200-500 метрийн зайд олдож эхэлсэн билээ. Базсан лааз шиг болсон шумбагчийн бүхээгт явж байсан хүмүүсийн цогцосыг хайж байгаа юм.
Хөлөгт “Ocean Gate” компанийг үүсгэн байгуулагч 61 настай Стоктон Раш, Их Британийн тэрбумтан 58 настай Хэмиш Хардинг, пакистан гаралтай Их Британийн бизнесмен 48 настай Шахзада Давуд болон түүний хүү 19 настай Сулейман, Францын сансрын нисэгч 77 настай Поль-Анри Наржоле нар явж байв.
Сэтгэгдэл ( 1 )
19 настай хүү харамсалтай байна