Хорт хавдартай хэмээн худал мэдээлэл тарааж, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байсан дуучин Чой Сон Бун энэ сарын 20-ний өдөр гэртээ нас барсан байдалтай олдсон. Өөрийн юүтүб хуудаснаа гэрээслэл маягийн зүйл бичиж үлдээсэн түүнийг урьдчилсан байдлаар амиа егүүтгэж нас барсан хэмээн дүгнээд байгаа билээ.
Энэ сарын 25-ний өдөр эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн цогцсыг авахаар ойр дотнынхон нь ирээгүй байгаа гэжээ. Талийгаачийн биед задлан шинжилгээ хийсний дараа түүний цогцсыг шарил хадгалах газарт шилжүүлжээ.
Талийгаачийн цогцосыг авахаар хэн нэгэн ирээгүй учраас түүний шарилыг John Doe хэсэгт ангилжээ. Уг хэсэгт төрөл төрөгсөд нь олдохгүй байгаа, төрөл төрөгсөд нь асран хамгаалахаас татгалзсан хүмүүсийн цогцсыг хадгалдаг бөгөөд орон нутгийн засаг захиргаанаас олон нийтийн оршуулга хийж өгдөг байна.
Уг мэдээлэл цацагдсаны дараа талийгаач Чой Сон Буны найз түүний оршуулгын ёслолыг зохион байгуулж өгөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн ч тогтсон тов одоогоор гараагүй байна.
Талийгаач Чой Сон Бун 2011 онд "Korea's Got Talent" шоунд оролцож хоёрдугаар байрт шалгарч байсан нэгэн. Шоунд оролцох үедээ гурван настай байхдаа асрамжийн газарт хаягдаж, энергийн ундаа болон бохь зарж амь зогоодог байсан тухайгаа ярьсан нь шүүгчид төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байжээ.
Үүнээс хойш урлагийн салбарт ажиллаж эхэлсэн тэрээр 2021 онд хорт хавдар туссан хэмээх худал мэдээлэл тарааж олон нийтээс хандив цуглуулсан. Хуурамчаар эмнэлгийн дүгнэлт үйлдсэн тэрээр гэрээслэлдээ хийсэн үйлдэлдээ уучлалт хүсэн, өнөөг хүртэл бусдад учруулсан хохирлоо барагдуулахын тулд хичээнгүйлэн ажилласан тухайгаа дурдаад "Энэ амьдрал маань эмгэнэлтэй байсан байж магадгүй ч дараагийн амьдралаа аз жаргалтайгаар дуусгана гэж найдаж байна" хэмээн бичиж үлдээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Bagadaa avsan setgel.zui bolon uhamsar humuujliin gemtel edgedeguim.bnada.Hair medehgui usuh uruvdmuur yumaa.Hair l huniig hun bolgodog
Кореан good talant со д баыхдаа үзээд их л дэмжсэн дээ.Гоц сайхан дуучин баысандаа.Өнчин амьтан их хотын хөлд яачихав даа\nум мани бад ми хум