Жүжигчин Эмбер Херд экс нөхөр Жонни Депптэй эхлүүлсэн шүүхийн маргаанд ялагдал хүлээснээсээ хойш анх удаа олны өмнө гарч ирлээ.
37 настай жүжигчин бүсгүй Итали улсад өнгөрсөн баасан гарагт болсон "Taormina Film Festival"-д хүрэлцэн иржээ. Энэхүү кино наадмаас нэг хоногийн дараа түүний тоглосон "In The Fire" кино нээлтээ хийсэн бөгөөд уг киноны зураг авалт шүүх хурал эхлэхээс өмнө хийгджээ.
Энгийн хийгээд эрхэмсэг төрх бүрдүүлэн ирсэн тэрээр "In The Fire" кинонд сэтгэцийн эмчийн дүр бүтээсэн байна.
Өнгөрөгч тавдугаар сард жүжигчин Эмбер Хердийг Холливудыг орхин Испанид суурьшсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Охин Оонагийн хамтаар Испанид амьдрах болсон тэрээр охиноо чимээ шуугианаас хол амьдруулахыг илүүд үзсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ene balaigiin oroltsson kino dampuurna biz
Согтуу байна.