"The Idol" цуврал хугацаанаасаа эрт дуусахаар болов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

 

HBO телевизээр цацагдаж буй "The Idol" цувралын эхний улирал өмнө нь зарлагдсан хугацаанаасаа эрт дуусахаар болсон нь олны анхаарлыг багагүй татаад байна. 

Цувралын дөрөвдүгээр ангийн төгсгөл хэсэгт гарсан танилцуулга дээр энэхүү цуврал 5 анги цацагдаад дуусна хэмээн зарласан. Анх цуврал 6 ангитай байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Гэсэн ч цувралыг 5 анги болгож багасгасан нь үзэгчдийг төөрөгдөлд оруулжээ. 

Үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс "муу" үнэлгээ авсан тус кино төслийг энэ хүрээд зогсооно гэх цуурхал тархаад буй. HBO-ийн төлөөлөгч энэхүү асуудал дээр тайлбар өгөхөөс татгалзаад байгаа бөгөөд хоёрдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болно гэх мэдээлэл одоогоор цацагдаагүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top