"Pussycat Dolls" хамтлагийн дуучин 44 настай Николь Шерзингер удаан хугацаанд үерхсэн найз залуу Том Эванстай сүй тавьсан тухайгаа зарлалаа. Хавайд амрах үеэрээ далайн эрэг дээр гэрлэх санал хүлээн авсан Николь Шерзингер энэхүү баярт мөчөө инстаграм хуудасны дагагч нартайгаа хуваалцжээ.
Хосууд 2019 онд "The X Factor" шоуны үеэр танилцаж байжээ. Тухайн үед шоуны шүүгчээр Николь ажиллаж байсан бол Том Эванс "Try Star" хамтлагийн гишүүнээр оролцож байжээ.
Энэ жил 38 нас хүрч буй Том Эвансын хувьд өмнө нь Шотландын регбигийн шигшээ багийн тамирчин байсан. 24 настайдаа арав дахь удаагийн тоглолтдоо оролцож байх үедээ хүзүүндээ хүнд гэмтэл авч, спортын карьераа өндөрлүүлжээ. Үүнээс хойш энтертайнмент ертөнцөд хөл тавьсан тэрээр олон алдартай шоу нэвтрүүлгүүдэд оролцож олны танил болжээ.
Сэтгэгдэл ( 0 )