Жейден Смит ээж Жэйда Пинкетт Смитийнхээ тухай нэгэн сонирхолтой мэдээлэл хийжээ. Жэйда Пинкетт Смит гэр бүлийнхээ бүх гишүүдэд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглүүлдэг байсан гэнэ.
Удаан хугацаанд үргэлжилсэн энэхүү үйлдэл нь гэр бүлийнхний халуун дотно уур амьсгалыг бий болгоход чухал нөлөө үзүүлж, бүтээлч сэтгэхүйтэй байхад тусалдаг тухай Жейден Смит дурдсан байна.
Psychedelics төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлүүд нь хүний ухамсрын төвшинг дээшлүүлэх нөлөө үзүүлдэг байна. Мөн хэдэн мянган жилийн турш эмчилгээний журмаар ашиглагдаж ирсэн бөгөөд Смитийн гэр бүлийнхэн Psychedelics, LSD, mescaline зэрэг хэд хэдэн сэтгэцэд нөлөөлөх бодисуудын алийг нь хэрэглэдэг болохоо мэдээлээгүй байна.
Жэйда Пинкетт Смит өмнө нь согтууруулах ундаа болон мансууруулах бодист донтож байсан тухайгаа дурдсан байдаг. Улаан дарс уух нь түүний хувьд аяга ус уухтай ижил зүйл байсан тухай дурдсан тэрээр эцэст нь эдгээрээс татгалзаж, сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах болсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yostoi teneg medeelel.Ustgaach.Adgiin hend ch hereggui hogiin zuil bitgii surtalchlaad bai.
iim teneg medee olon niited bitgii tugeej bai. Erguu maliin mglchuud eniig chini duurainuu geheer aan geed ungruhgui. har tamhi l ger buleeree herglej bgaa gesen ug sh te