53 настай Наоми Кэмпбелл хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

 

Энэ жил 53 нас хүрч байгаа супер модель Наоми Кэмпбелл хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа олон нийтээс нууцалж байсан тэрээр "Миний бяцхан хонгор үр минь, биднийг зорин ирсэн цагаас чинь эхлэн чамайг хэмжээлшгүй ихээр нандигнан хайрлаж, хайраар бүрхсэн гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Бурхнаас ирсэн жинхэнэ бэлэг минь, бурхан ивээг. Тавтай морил бяцхан хүү минь" гэжээ. 

Тэрээр мөн ээж болоход хэзээ ч оройтдоггүй тухай дурджээ. 2021 онд 50 насандаа охинтой болсон Наоми хүүгээ өөрөө тээсэн, эсвэл тээгч эх хөлсөлсөн, өргөж авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэрээр охиноо мөн хэрхэн төрүүлсэн болохоо өнөөг хүртэл нууцалсаар буй. 2022 онд Vogue  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа охиноо өргөж аваагүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд "Тэр бол миний охин" гэх хариу өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
james(103.75.246.66) 2023 оны 07 сарын 18

Its not that I need to duplicate your web website, but I truly like the formatof your site. Could you let me know which theme are you using? Or was it custom made? rent a car in karachi\n

0  |  0
.(31.155.123.93) 2023 оны 07 сарын 03

Тээгч эхээр төрүүлүүлээ байлгүй дээ

5  |  0
Top