"MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса өөрөөсөө 12 насаар ах бизнесмэн эртэй үерхдэг гэх мэдээлэл цацагджээ.
Sports Seoul сэтгүүлд мэдээлснээр хосууд уулзаж эхлээд 5 жил орчим болжээ. Түүний найз залуу 1983 онд төрсөн бөгөөд хувийн бизнес эрхэлдэг нэгэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр хосуудын харилцаа эхэндээ тийм ч амар байгаагүй гэнэ.
Олны танил хүн болон энгийн амьдралаар амьдардаг хүмүүсийн хоорондын ялгаанаас гадна насны зөрүү зэрэг нь хайр сэтгэлийн харилцаанд нь багагүй хүндрэл учруулжээ. Гэсэн ч түүний найз залуу чин сэтгэлээ илчилснээр Хваса түүнийг хүлээн зөвшөөрч үерхэж эхэлжээ.
Одоогоор энэхүү мэдээлэлд Хвасагийн төлөөлөгчид албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Гоё биетэй ш дээ, бас их зоримог, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг
За хуцаа хуц хүнд хэрэгтэй мэдээлэл бич. Со г тахин шүтдэг сайт юм уу.