BLACKPINK хамтлагийн гишүүн Женни саявтархан Дуа Липагийн Dua Lip: At Your Service podcast-д уригдан ярилцжээ.
Энэ подкастын үеэр Женни “Залхуу бүжиг” хийдэг гэж шүүмжлүүлдэг талаараа ярьжээ.
“Цар тахлын үеэс эхлээд одоог хүртэл би бие галбираа хэрхэн хайрлаж, халамжлах тал дээр суралцсаар л яваа. Өөрийнхөө бие галбир, эрүүл мэндийн талаар олон зүйлийг олж мэдлээ. Булчингууд маань хэрхэн ажилладаг, уян хатан эсэх гээд олон зүйлийг мэдэж авлаа. Хамтлагийнхан дотроо хамгийн олон гэмтдэг нь би. Үүнээсээ болоод их стресстдэг байлаа” хэмээн Женни ярьсан байна.
Хамтлагийн сургуулилт дээр сайн бүжиглэх ёстой л гэдэг болохоос хэрхэн аюулгүй бүжиглэж сурах вэ гэдгийг заагаагүйн буруу ч үүнд байгаа гэж тэр хэлжээ.

“Намайг биеэ нөөж байгаа мэт, эрч хүчээ бүрэн шавхаж бүжиглэхгүй байна гэж шүтэн бишрэгчид маань урам хугардаг байх. Яг юу болохгүй байгаа талаар тайлбарлах хэлэх боломж ч надад олдохгүй байсаар өдийг хүрлээ. Би биеэ зөв хянаж, удирдаж чаддаггүй юм. Хянах, удирдана гэхээр хүмүүс ойлгохгүй байж магадгүй.

Жишээлбэл, би өндөр өсгийт дээр сайн явж чаддаггүй. Зарим хүмүүс өндөр өсгийт дээр маш сайн явж, бүжиглэж чаддаг. Харин би хамтлагийнхаа хамгийн намхануудынх нь нэг хэрнээ өндөр өсгийт дээр сайн биш. Нааш цааш байнга нислэг хийж, үргэлжийн хөдөлгөөнтэй байдаг болохоор хөл маань түргэн хавддаг. Түүнээсээ болоод өндөр өсгийт өмсчихөөр хөл өвдөөд, тэвчиж чадахааргүй болдог.
Тиймээс би та бүхэндээ өөрийгөө олж таних үедээ л яваа шүү гэдгээ хэлмээр байна. Энэ мөчөөс эхлэн би өөрийнхөө тухай үнэнийг, байгаа зүйлийг байгаагаар нь ярьж байя” хэмээн Женни өгүүлжээ.



Сэтгэгдэл ( 4 )
Iim ih achaalal avah chadvar manaid bi yu..arai l ih bh...manaid hun am zoon 45 sau hunees shalgarch bui..manaid chavdar bgaich ..deesh garahguildee..
Энэ эмэгтэй хэтэрхий хуурамч, аюултай санагддаг. Бусадтай барьцамтгай юм шиг тийм дүр төрхийг харуулж ирсэн. Энэ нь магадгүй тэрний сурталчилгааны багийн хуучирсан арга барилтай ч холбоотой байж болох юм. өөрөө хэр оролцоотойг мэдэхгүй юм. хангалттай нэр хүндтэй юм чинь өөрийнхөө сайн талуудыг харуулж байвал зүгээр байх даа. Одоо мэдээлэл ил тод, хурдтай болж байгаа болохоор их жаахан үйл хөдлөлөөс нь л хүмүүс тэднийг таньж мэдэх боломжтой болж байна
энэ гадны хүний хэн байх тэгээд хэнд хэрэгтэй юм бэ өөрсдийнхөө хамар доорхи ертөнцийг харж амьдрах хэрэгтэй шүү
Zob shvv dee