Энэтхэгийн сарнаа явагч анхны аялалдаа гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Энэтхэгийн “Pragyan” сарнаа явагч энэ сарын 23-нд дэлхийн дагуулын өмнөд туйлд амжилттай газардаж, саран дээрх анхны аялалдаа гарсан тухай Энэтхэгийн сансар судлалын агентлаг мэдээлжээ.

Хорин зургаан кг жинтэй “Pragyan” сарнаа явагч сарны нэг хоног буюу дэлхийн 14 хоног ажиллана. Сарны туйлыг нухацтай судалж байгаагүй тул Энэтхэгийн тал энэ бүсийг сонгосон байна.

Энэтхэгийн эрдэмтдийн мэдээлснээр, сарны өмнөд туйлын бүсэд сар хэрхэн үүссэн тухай их зүйлийг олж мэдэхэд туслах чулуулгуудыг илрүүлсэн байна. Энэ удаагийн судалгаагаар Энэтхэгийн “Chandrayaan-1” станцын эхлүүлсэн дэлхийн дагуул дээр усны эрэл хайгуулыг үргэлжлүүлэх аж. Сарны зарим галт уулын тогоонд хөлдсөн ус байгаа гэж таамаглаж байна. Хэрэв судалгааны явцад мөс илүүлбэл эрдэмтэд нарны аймагт ус үүссэн түүхийг илүү их ойлгож, мэдэх боломж нээгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top