БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд Приморын хязгаарын амбан захирагч Олег Кожемяко сум нэвтэрдэггүй хантааз, камиказэ дроны цуглуулга бэлэглэсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Сум нэвтэрдэггүй хантаазыг Приморын хязгаарт үйлдвэрлэг байна. Уг хантааз нь хөнгөн ч хамгаалалт сайтай аж. Түүнчлэн Ким Жон Унд камиказэ таван дрон, “Герань 25” тагнуулын дрон болон дулаан мэдрэгчээр илрүүлэх боломжгүй тусгай өмсгөл бэлэглэсэн байна. Ким Жо Уны хуягласан галт тэрэг Приморын хязгаарын Артем станцаас БНАСАУ-ын зүг хөдөлжээ.
Сонирхуулахад, түүний алдарт галт тэрэг Оросын төмөр замаар нийт 4000 гаруй км аялсан байна.
Сэтгэгдэл ( 0 )