2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван тивийн зураан улсад нэгэн зэрэг болно гэж “The Athletic” хэвлэлд мэдээлжээ.
ДАШТ-ыг Испани, Португал, Марокко хүлээн авч байгаа ба эхний гурван тоглолтыг Уругвай, Аргентин, Парагвайд зохион байгуулна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо Уругвайн талбайд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсны 100 жилийн ойг тохиолдуулан ийм санаачилга гаргасан байна. ДАШТ-ын эзэн орнуудыг 2024 онд албан ёсоор зарлахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )