В.В.Володин даргад биш Ж.Ганбаатар сайдад л итгэх байж

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

Өнгөрөгч долоо хоногоос шатахуун түлшний хомсдол бий болов. Одоогоор арваад хоногийн өмнө “Сод Монгол” группийн Шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг нэг автомашинд 30 мянган төгрөгөөс дээш өгөхгүй гэж байсан бол амралтын өдрүүдэд ихэнх групп, компанийн Шатахуун түгээх газарт АИ-92 бензин байсангүй. Албаныхан үүнийг тайлбарлахдаа, “Сод Монгол” групп нөөцгүй болсон. Түүнээс бус санаа зоволтгүй” гэж байсан ч ийн АИ-92 бензин тасарлаа.

Уг нь өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсад айлчилсан ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин “Манай Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдэж, монголчууд ч итгэлтэй гэгч нь баяртай байв.

Харин маргааш нь буюу есдүгээр сарын 25-ны өдөр УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Манай улс шатахууны хязгаарлалтад орохгүй ч цаашид Роснефтиэс шатахуунаа хэрхэн авах талаар албан захидал илгээнэ” хэмээн ихээхэн эргэлзээтэй мэдээлэл өгч байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Ж.Ганбаатар сайдын байр суурь юм. Ингэхдээ “Манай улсад АИ-92 автобензины 30 гаруй хоногийн, дизель түлшний 40 орчим хоногийн нөөцтэй байгаа” хэмээж байсан. Энэхүү мэдэгдлээс хойш яг нэг сар тав хоногийн дараа ийнхүү АИ-92 шатахуун тасарлаа.

Тэгэхээр бид ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинд бус Монгол Улсын УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт итгэх нь зөв байжээ. Яагаад гэхээр Монгол Улсын салбарын сайд маань шатахуун түлш тасрахыг мэдэж байж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.95.170) 2025 оны 03 сарын 13

Оросууд хэлсэндээ хүрэхгүй бн.\n

3  |  0
S(139.5.217.166) 2025 оны 03 сарын 13

SEXSDN80955877 45DESH

1  |  0
Zochin(202.126.89.173) 2025 оны 03 сарын 13

511 вагон түлшийг оросууд манай заи дээр тавихгүй. Өөр ачаагаа хятад руу түгжээд бгаа байхгүй юу!

1  |  0
Зочин(103.57.92.67) 2025 оны 03 сарын 13

Сая ерөнхийлөгчийн францд хийсэн айлчилал ураны гэрээтэй холбоотойгоор хойд хөрш шатахуун урд хөрш хийн хоолойг байкот хийж байна энэ хоригийг давж гаръя гэвэл нэг бол хүнтэй ярьсан тохиролцсоноосоо буцах эсвэл олон жил ая занг нь засах гэж долигонож ирсэн диполамат гадаад бодлогодоо эрс өөрчилөлт хийж барууны хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих бодит байдалаа барууныхан ойлгуулж тэдний дэмжилэгийг татаж дэвшилтэт техник технологи нохау импортлох үнэ өртөг өндөр тээвэрлэх боломж хялбар ховор элментын ашигт малтмал олзворлох гэх мэт уул уурхайн өнөөгийн бодлогоо эрс өөрчилөх хэрэгтэй болж дээ

2  |  0
S(139.5.217.166) 2025 оны 03 сарын 13

SEKSDN80955877

1  |  0
Монгол хүн(134.122.36.135) 2025 оны 03 сарын 13

Яагаад иргэдээ мал мэтээр хуураад.тоглоод байдаг юм.Та нарт үзүүлж өгөх цаг ирнээ

1  |  0
зочин(66.181.186.226) 2025 оны 03 сарын 13

Их хурлын дарга занданшатартай хариуцлага тооц. Тэрний урилгаар ирж худал амалуулсан нь зандка новш биз дээ

2  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Угаасаа одоо оросуудад итгэх аргагүй, нефтийн үйлдвэрээ л шуурхайлмаар, өөрсөддөө найдахаас өөр гарц байхгүй

2  |  0
зочин(66.181.186.30) 2025 оны 03 сарын 13

шатахуун ачсан 511 вагон нь хил гааль дээр манайхны хүнд суртлаас болоод гацчихсан байгаа юм биш үү. учрыг олоогүй байж битгий худлаа цуураад бай.

1  |  1
Zochin(66.181.189.117) 2025 оны 03 сарын 13

Сайдын ажлыг хэн дуртай нь хийдэггүй юм. аа. Тухайн салбарын. мэргэжил ,мэргэшил байхгүй хар тоймоор улсыг удирдана гэвэл гонжийн жо.

1  |  0
Зочиг(202.126.88.144) 2025 оны 03 сарын 13

Үхсэн ацных нь сайд. Нэг муу ганзгын наймаачин .Монгол улс аль хэзээний сөнөсөөн.

2  |  2
Зочин(66.181.178.28) 2025 оны 03 сарын 13

Ер нь оросын бензин шатахууны үйлдвэрлэл доголдож буурна гэдгийг оросын эсрэг санкц эхлэх үед л экспертүүд учир шалтгаантай нь яриад анхааруулаад байсан.

3  |  0
Зүч(103.41.93.153) 2025 оны 03 сарын 13

Ха ха худалч оёод итгээд хамраараа газар хатгачихвуудаа. Цаадах нь юу юу гэж шил долоолгосон болдоо..

2  |  2
Зочин(66.181.161.211) 2025 оны 03 сарын 13

Арчаагүй байдалдаа хэнтэй хариуцлага тооцох уу?

3  |  0
Close menu