“Бахархалын өдөр”-өөрөө бахархмаар байна

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 15

Манай улс 2012 оноос хойш энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дөрвөн тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Түүнээс хойш эл өдрийг монголчууд бид бүх нийтийн амралтын өдөр байдлаар өнгөрүүлсээр энэ онтой золголоо.

Ёстой л нөгөө хошин байдлаар “Балай балай юм бодож, банштай цай уусаар” байгаа нь нөгөө талдаа энэ өдрийг утга учрыг алдагдуулах, хожмын өдрөө зүгээр л нэг амралтын өдөр мэт байхаар болж байна гэхэд хилсдэхгүй. Уг нь энэ өдрийг бүх нийтээр амарч бус, Их хааныхаа байгуулсан төрт их улсын түүхээр аялж, өөрсдийн гэсэн бахархан зүйлсээ өргөн дэлхийд төдийгүй, өөрсдийн үр хойчдоо бахархан таниулах байдлаар өнгөрүүлж байвал зохилтой.

Сургуулийн хүүхдүүд энэ өдрийн маргааш нь дээл өмсөж, түүхээ ярилцах бус жинхэнэ бахархал дүүрэн өнгөрүүлж байх учиртай юм. Дээрээс нь төр засгийн зүгээс ч гэсэн зөврөн Есөн хөлт цагаан тугаа Төрийн ордон гороолуулан цэнгүүлж, “Чингис хаан” одон гардуулах биш олон нийтээ хамруулсан үйл ажиллагаануудыг тогтмол болгон зохион байгуулж байж бид энэ өдрийг жинхэнэ “Бахархалын өдөр” болгон авч үлдэх ёстой. Эс бөгөөс “Бөөгий аниа”, “Тэмка агаа” гэсэн байдлаар замхран алга болох вий дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.117) 2023 оны 11 сарын 15

Монгол залуус бахархах юмгүй болоод гадаад руу бөөнөөрөө дүрвэж бгаашдээ

1  |  0
Top