Урлаг, спортын мэдээний тойм: Сэлэнгэчүүд шинэ арслан Г.Эрхэмбаярынхаа ”Lexus 570” машины цонхыг хагалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 23

 

 

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн урлаг, спортын мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.    

 

Жүжигчин Хүрлээ: Ахынх нь мейл хаяг эвдэрчихсэн

 

 ...Амбий Хүрлээ хоёрыг  техник сэтгэлгээ муутай гэж хамт ажилладаг нөхөд нь ярих юм билээ.   Хошин урлагийн жүжигчид тоглолтоор АНУ явж л дээ. Тэнд очоод  нутаг нэгтэнгүүдтэйгээ уулзаад сүйд майд болж. Тэгтэл нэг нь...

 

”Ээж минь дээ” дуу тэрбум орчим хүний сонорт хүрсэн

 

...Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж дуу зохиосон түүхээ ийнхүү хуучилж байна.

-1989 онд "Ээж минь дээ" дууныхаа шүлгийг бичсэн. Энэ дууны шүлгийг их олон жил бодсон. 1965 онд миний ээж насан өөд болсон юм. Түүнээс хойш...

 

RAY BEATBOX-ийн нууцыг задлах нь

 

...Монголын залууст beatbox урлагийг таниулж, үндэсний beatbox-ийн холбоог байгуулсан Rау одоогоор Японд мэдлэгээ дээшлүүлж байгаа. Хичээлийн амралтаараа Монголдоо ирж залуу beatbox-чдын дунд уралдаан тэмцээн зохиож, уран бүтээлээ үзэгчдэд хүргэдэг Rау ном бичихээр шийдсэн сурагтай. Түүнтэй цахим шуудангаар холбогдож...

 

Бүх Хятадыг уяраасан Уудам хүү Монголд ирлээ

 

...Тэр  авьяаслаг бяцхан хүү “DOZ” энтертайментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэнгийн урилгаар  өчигдөр орой 22.15 цагийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирлээ. Онгоцноос буухад нь  "DOZ" энтертайментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн тосч авсан юм.  Түүнээс Монголд ирсэн анхны сэтгэгдлийг нь сонирхоход...

 

Укагийн онигоог дуучин Хонгор дэлгэжээ

 

 ...Ө.Энхтүвшин сайдын сурталчилгааны ажлаар  манай аймагт ирсэн гэж сонслоо. Энхтүвшин сайдын талаар юу гэж боддог вэ хэмээн асуухад тус хамтлагийн дуучин  Ука:  Энхтүвшин сайд бол боловсролын салбарт их юм хийсэн мундаг улс төрч гэж боддог хэмээжээ. Жишээ нь юу хийсэн бэ  хэмээн сурвалжлагч  лавшруулан асуухад...

 

Энхийн их наадамд гадаадын нэр хүндтэй хамтлагууд оролцоно

 

...Монгол улсын Засгийн газар, “Дэлхийн энхийн наадам” сан, Монголын энх тайван найрамдлын холбооноос хамтран зохион байгуулах энэхүү үйл ажиллагаанд гадаадын улс орнуудын удирдагчид оролцож, чуулга уулзалт хийнэ. Мөн...

 

Монголчууд адууг шүтдэг ч нүүрэндээ үстэй адгуус тэрбум хүрч болох уу?

 

...Монголын ард түмний тэн хагас нь 21 мянган төгрөгөөр амь зууж, дөнгөж төрсөн нярай хүүхдийн амь хэдхэн төгрөг дээр тогтож байхад нүүрэндээ үстэй адгуус тэрбум хүрэх ч гэж дээ. Уг нь баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ хамаа алга л даа. Гэхдээ олж хураасан мөнгөө...

 

Сэлэнгэчүүд шинэ арслан Г.Эрхэмбаярынхаа ”Lexus 57 машины цонхыг хагалжээ

 

 

...Бараг 80 жил арслан цолтон шинээр төрүүлээгүй Сэлэнгэчүүд шинэхэн арсландаа хөл алдаж байна. Нутгийн зөвлөлөөс түүнд “Lexus 570” машины түлхүүр гардуулжээ. Энэхүү шагнал бол зөвхөн эхлэл  хэмээн нутгийн бизнесменүүд хэлж байгаа. Харин Г.Эрхэмбаяр шинэхэн машиныхаа цонхыг хагалуулчихжээ. Хэн нэгэн танхай этгээд...

 

Б.Жаргалсайхан: Би Оросын оюутнууд дунд босоо аварга байлаа

 

...-П.Сүхбат гарьдтай барилдаанд хэр таардаг байсан. Ямархуу залуу байв?
-Өө мундаг. Налайхын “Баавгай” Сүхбат гээд цуутай байсан шүү. Бяр хүч их болохоор үеийн бид нар “баавгай” гэж хочилдог юм. Удаан барилдсаны эцэст би давуулж гуядаад давж байлаа.
-Ширүүн өрсөлдөгч нараа  хэр олон удаа давж байсан бэ?...

 

”Хөсөгтөн” хамтлаг Английг зорилоо

...Уг наадам энэ сарын 15-наас 9-р сарын 10 хүртэл Лондон хотын “Royal Albert Hall”-д болох юм байна. “Хөсөгтөн” хамтлаг энэ сарын 23-нд Саха, Шинэ Гвинейн, Замби, Гренландын уран бүтээлчидтэй хамтран “Нuman Planet” киноны хөгжмийг тоглохоор болжээ. "ВВС Роrm" наадам...

 

Хурдан морины хүүхдүүд унаж бэртсээр...

 

...Үндэсний их баяр дэнж хотойтол сайхан болж өнгөрсөн ч сайны хажуугаар саар гэгчээр мориноос унаж бэртсэн хүүхдийн тохиолдол цөөнгүй гарчээ. 7 дугаар сарын 11, 12-нд мориноос унаж гэмтсэн гэх 12 хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсан байна. Тэдний 11 нь ...

 

”Монгол поп” тэргүүллээ

...“Hi-Fi” Records-ын хөгжмийн сулжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Өнгөрсөн долоо хоногт дуучин Д.Болдын "Монгол поп" цомог тэргүүлсэн байна. Дэлгэрэнгүй   мэдээллийг ...

 

Улсын аварга С.Мөнхбатыг дөрвөн өрөө байраар мялаалаа

 

...Дөрвөн тэгш ой давхцсан үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд урамтай сайхан барилдаж, улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бөхчүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээн авч уулзлаа. Учир нь...

 

Beatbox Ray: Найз бүсгүйтэй болсон, гэхдээ амьдрал ярих арай эрт байна

 

...Залуус их гайхдаг л даа. “Чи Японд байгаа юм уу, эх орондоо байгаа юмуу. Их ойр ойрхон ирэх юм” гээд л... Монголд хийх ажил их байна. Японд сурахын хажуугаар янз бүрийн ажил хийж, шинэ зүйл хийх гэж зорьж яваа. Энэ удаагийн тэмцээнээс илүү олон залуусыг төрүүлмээр байна. Эхний тэмцээнээс шалгарсан залуус өөрсдийн гэсэн уран бүтээлийг хийж эхэлсэн. Маш гоё хөгжиж байна. Олон авьяаслаг beatbox-чид гарч ирлээ. Тэмцээний шилдгүүд ямар шагнал авдаг юм бэ?...

 

Наадмын хаалтын үеэр есөн хөлт тугийг залдаг хүндэт харуулууд морио алдаж “паактлав”

 

...Баяр наадмын нээлт, хаалтыг үзэх гэж гадна дотныхон 80 мянган төгрөгөөр шаглагдсан билет авсандаа огтхон ч харамсаагүй гээд бодохоор энэ жилийн наадмын чансааг илтгэнэ. Харьцангуй “но” багатай болсон наадмын сонин хачинг тоочоод баршгүй. Гэсэн ч...

 

 

Хоёр тамирчин паралимпийн эрх авчээ

 

 

...Дэлхийд ганцхан наадмаа тэмдэглээд удаагүй ч үргэлжлүүлэн баярт үйл явдлын мэдээлэл буухиалсаар байна. Италийн Турин хотод байт харвааны ДАШТ болж, Монголчууд цэц мэргэнээ баталжээ. Уг тэмцээнд манай баг тамирчдаас олон улсын хэмжээний мастер...

 

 

“Алтан ураг” хамтлаг хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ

 

...Энэхүү тоглолтынхоо дараа Монголдоо хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ. "Алтан ураг" хамтлагийн тоглолтыг ””UP Music" продакшн зохион байгуулах юм. Тус хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолтод...

 

“S and I” хамтлагийн дуучин Бадгаа Араб залууг хутгалан хөнөөж 13 жилийн ял сонслоо

 

...Гэтэл тус улсад  сурахаар одсон  дуучин залуу    хүний аминд хүрч Шведийн шоронд 13 жилийг өнгөрөөхөөр боллоо. Харин энэ удаа Бадгаагийн зөв байсан аж. Учир юув хэмээвээс гудамжинд сагс тоглож байсан түүнийг хэсэг араб залуучууд бөөнөөрөө дээрэлхэн зодож яс үндсээр нь доромжилжээ. Угаас...

 

МУГЖ С.Сүхбаатарын омогшил

 

...Тэдний дунд онцлох хүмүүс байсан нь, энэ сүр жавхлант баяр наадмын урлагийн тоглолтыг зохион байгуулсан ерөнхий найруулагч МУГЖ С.Сүхбаатар, түүний хүү “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амраа нар байлаа. Эцэг, хүү хоёрын хувьд энэ нь үнэхээр нэр төрийн хэрэг байсан. С.Сүхбаатар ярихдаа...

 

Монголд 4096 бөх барилдаж Геннисийн номд бичигдэнэ

 

...Монголд 4096 бөх барилдаж байсан түүх байхгүй. Гэвч ийм олон бөх яах аргагүй барилдах нь ээ. Өвөрмонголд хэдэн жилийн өмнө 2048 бөх барилдаж Геннисийн номонд бичигдэж байлаа. Тэгвэл ирэх 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 4096 бөх зодоглохоор боллоо. Энэ үеэр ...

 

Домог болсон Яао Мин NBA-г орхилоо

 

...Одоогоос яг есөн жилийн өмнө буюу 2002 оны долдугаар сарын 20-ны өдөр Хятадын үлэмж биетэн Яао Мин NBA-гийн драфаар “Хьюстен Рокитс” багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.  Харин тэрээр яг есөн жилийн дараа буюу өчигдар зодог тайллаа. Энэ есөн жилийн хугацаанд...

 

Б.Жавзмаа паралимпийн эрх авлаа

 

...Өнгөрсөн өдрүүдэд Италийн Турин хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас Бээжингийн паралимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй харваачид цэц сорьсон. Паралимпийн аварга Д.Баатаржавын хувьд ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд айргийн тавд жагссан боловч...

 

Урлаг, спортын мэдээллийн алба.  

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top