RAY BEATBOX-ийн нууцыг задлах нь

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

Монголын залууст beatbox урлагийг таниулж, үндэсний beatbox-ийн холбоог байгуулсан Rау одоогоор Японд мэдлэгээ дээшлүүлж байгаа. Хичээлийн амралтаараа Монголдоо ирж залуу beatbox-чдын дунд уралдаан тэмцээн зохиож, уран бүтээлээ үзэгчдэд хүргэдэг Rау ном бичихээр шийдсэн сурагтай. Түүнтэй цахим шуудангаар холбогдож энэ талаар нь асуусан юм. Тэрбээр "Ном бичих ажлаа эхэлчихсэн байгаа. Яг хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Номондоо Beatbox урлагийн тухай, хэрхэн beatbox сурах, үүх түүх, Rау гэж хэн болох гээд л бүх зүйлийнхээ талаар бичих болно. Мөн Монголын beatboх урлаг ямар төвшинд байгаа. Яаж энэ урлагт суралцахыг ч гэсэн багтааж өгөх болно" хэмээсэн юм. Саяхан "Люмино" хамтлагийн МС Вeatz өөрийн "Хип хопын нууц" хэмээх номоо гаргаж, залууст хип хоп хөгжмийн урлагийг танилцуулсан. Тэгвэл  Rау Beatboх-ийн нууцыг задалж, танилцуулах нь.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top