Амбий Хүрлээ хоёрыг техник сэтгэлгээ муутай гэж хамт ажилладаг нөхөд нь ярих юм билээ. Хошин урлагийн жүжигчид тоглолтоор АНУ явж л дээ. Тэнд очоод нутаг нэгтэнгүүдтэйгээ уулзаад сүйд майд болж. Тэгтэл нэг нь Хүрлээ ах аа –Та мейл хаягаа бидэнд өгчих гэжээ. Хүрлээ ч хачин болоод явчихаж гэнэ. За байз мейл хаяг, мейл хаяг тэр чинь юу билээ хэмээн хэсэг бодсоноо : Юу л даа. Ахынх нь мейл хаяг эвдэрчихсэн байгаа гэжээ. Нөгөө хаяг авах гэсэн хүн ч ихэд гайхан яахаараа эвдэрдэг юм бэ хэмээн Амбий руу ханджээ. Амбий тэр хоёрыг яриаг ихэд анхааралтай чагнаж суусан аж. Тэгвэл Амбий ахаа та мейл хаягаа өгчих л дөө гэхэд мань эр: Ах нь техник сонирхдоггүй гэж хариулжээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )