Б.Жаргалсайхан: Би Оросын оюутнууд дунд босоо аварга байлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

“Хасар” Жагаа. Энэ хүнийг монголчууд тайз дэлгэцийн олон дүрээр нь мэднэ. Харин  бага залуудаа барилдаж одооны улсын цолтой бөхчүүдтэй өгөө аваатай явсныг сураг төдий л сонссон байх.  Хот хөдөөгүй наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг цагтаа одооны аварга, арслан, заануудтай нэгэн цагт хүч үзэж явсан гэдэг.  Хэдий үед үндэсний бөхөөр барилдаж байсан бэ?
-Сурагч байхдаа 1977 оноос 1982 оны хооронд бөхөөр  хичээллэж явсан. Тухайн үед Пеонерийн ордны бөхийн секцэнд гавьяат О.Цэрэндагва багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Анх 1981 онд үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан маань дурсамжтай сайхан санагддаг. Тэр барилдаанд  Б.Бат-Эрдэнэ аварга, П.Сүхбат гарьд, Ц.Баярсайхан заан, Б.Жавхлантөгс харцага, улсын начин Дармаабазар, Даваадорж, Х.Амараа, Л.Энхбаяр, Л.Эрхбаяр,  Ховдын Энхжаргал начин гээд одооны мундаг бөхчүүдтэй үзэж байлаа. Эхний өдрийн тойргийн барилдаанд би нэг ч уналгүй 11 давсан амжилттай тэргүүлж явлаа. Маргааш нь ганц ч уналгүй барилдсан болохоор бараг л түрүүлчих байх гэж бодож байсан. Гэтэл найм дахь  барилдаанд  Лодойн Энхбаяр начинтай барилдаж байгаад давахдаа тохойгоо мулталчихсан юм. Өмнөх барилдаанд нь  П.Сүхбат гарьдтай 30,40 минут барилдаад их цуцсан байсан даа.
-П.Сүхбат гарьдтай барилдаанд хэр таардаг байсан. Ямархуу залуу байв?
-Өө мундаг. Налайхын “Баавгай” Сүхбат гээд цуутай байсан шүү. Бяр хүч их болохоор үеийн бид нар “баавгай” гэж хочилдог юм. Удаан барилдсаны эцэст би давуулж гуядаад давж байлаа.
-Ширүүн өрсөлдөгч нараа  хэр олон удаа давж байсан бэ?
-Ц.Баярсайхан заан, П.Сүхбат гарьд нар мундаг байсан шүү. Гэхдээ давж л байлаа. Өгөө аваатай л үзнэ. Тэр хоёр нэг хэсэгтээ монгол бөхөд ноёлж байлаа. Алдарт аварга арслан заануудтай хүч үзэж явсандаа өөрийгөө азтайд тооцдог шүү.
-Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нартай хэр үздэг байв?
-Д.Мөнх-Эрдэнэ арслантай үзэж л байсан. Харин давж унаж байснаа сайн санадаггүй юм. Б.Бат-Эрдэнэ аваргатай ганц нэг удаа таарахдаа өгөө аваатай л барилдсан.
-Та бас чөлөөтөөр барилддаг байсан. Хэдэн кг-ын жинд үздэг байв?
-Бие томтой болохоор +78, +90 кг-д барилддаг байсан. Хүнд жинд барилдах хообийтой. Ямар сайндаа улсын аваргаар +90-д барилдахын тулд долоон литр ус ууж  байж жин дээр зогсч байлаа. Манай үеийнхэн чинь үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар хичээллэдэг байсан. Ер нь чөлөөт, жүдогоор барилддаг  бөхчүүд үндэсний бөхөөр хамгийн уран барилддаг. Унаа ч холтой. Жишээ нь 1994 оны наадамд долоогийн даваанд Б.Гантогтох гарьд П.Сүхбат гарьдын гарт эргээд л давчихсныг санаж байна уу. Тэр бол чөлөөтөөр хичээллэж байсны том гавьяа
- Улсын наадмын хүүхдийн барилдаанд хүч үзэж байв уу?... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top