Наадмын хаалтын үеэр есөн хөлт тугийг залдаг хүндэт харуулууд морио алдаж “паактлав”

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Тэгш их ой тохиосон үндэсний их баяр наадам өргөн дэлгэр, урт удаан, үзэх юмтай, хөөрөх сонинтой, зохион байгуулалттай, цэвэр цэмцгэр хавьд үзэгдээгүй сайхан наадам боллоо. Шинэ аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд төрөв. Найраа наймаа орсон л гэлцэнэ. Тэглээ гээд эгдүүцэх хүн гараагүй л байна. Баяр наадмын нээлт, хаалтыг үзэх гэж гадна дотныхон 80 мянган төгрөгөөр шаглагдсан билет авсандаа огтхон ч харамсаагүй гээд бодохоор энэ жилийн наадмын чансааг илтгэнэ. Харьцангуй “но” багатай болсон наадмын сонин хачинг тоочоод баршгүй. Гэсэн ч жижиг боловч “онигоо”-нд орохуйц алдаа оноо ганцын зэрэг гарсныг дуугүй өнгөрч боломгүй санагдана. Тэгш ойн баяр гэдгээрээ 1024 бөх барилдсан нь наадамчин олныг Төв цэнгэлдэхэд 12 цаг хүртэл тэвчээр заан суухад хүргэсэн. Үзүүр түрүүний бөх тодорч, ардчилсан ерөнхийлөгч хаалтын үг хэлсний дараа есөн хөлт цагаан тугийг Төрийн ордонд залах хүндэт харуулын хар, шарга азарга хөлөглөсөн морьт цэргүүд Төв цэнгэлдэхийг нар зөв тойрон орж ирж, тугийг залах ёслол үйлдэж эхлэв. Энэ үед тугчийн морийг барьж байсан нэгэн цэрэг морио гэнэ алдан алдууруулсан. Өнөөх “цэрэгжилт”-ээ мартсан морь цэнгэлдэхийн зүлгийг хээв нэг хазлан идэж эхлэсэн нь сунжирсан наадмын хаалт хүлээн сойгдсон ходоодоо баярлуулах завшаан олдсоныг овжин ашигласан нь тэр байлаа. Сандарсан цэрэг... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top