Телевизийн нэгэн нэвтрүүлгээр дуучин Хонгор “Киви” хамтлагийн дуучин Укагийн онигоог цэнхэр дэлгэцээр ийнхүү ярьжээ. Тэгэхдээ уучлал гуйсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Сонгуулийн үеэр “Киви” хамтлагийнхан Хөвсгөл аймагт тоглолтоор очжээ. Тоглолтын өмнө тайзны ард орон нутгийн телевизийнхэн орж ирээд “Киви” хамтлаг манай аймагт ирсэнд маш их баяртай байна. Ө.Энхтүвшин сайдын сурталчилгааны ажлаар манай аймагт ирсэн гэж сонслоо. Энхтүвшин сайдын талаар юу гэж боддог вэ хэмээн асуухад тус хамтлагийн дуучин Ука: Энхтүвшин сайд бол боловсролын салбарт их юм хийсэн мундаг улс төрч гэж боддог хэмээжээ. Жишээ нь юу хийсэн бэ хэмээн сурвалжлагч лавшруулан асуухад Ука хэсэг бодолхийлсноо "Жишээ нь үү жишээ нь мэдэхгүй" гэж хариулсан гэдэг.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )