“S and I” хамтлагийн дуучин Бадгаа Араб залууг хутгалан хөнөөж 13 жилийн ял сонслоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20


 

“Ice top” хамтлагаас өрх тусгаарлан багын анд Манлайтайгаа нийлж “S and I” хамтлагийг үүсгэн байгуулж нэлээдгүй амжилттай  уран бүтээл туурвиж байсан Бадгаа  буюу /С.Бат-Отгон/ одоогоос таван жилийн өмнө танхайн хэргээр ял эдлэж байсныг түүний хамаатан садан найз нөхөд хөөцөлдөж байж суллуулсан билээ. Шоронгоос гарсаных нь дараа танил талаараа хөөцөлдөн байж Швед явуулаад овоо томоожоод ирэх болов уу хэмээн түүний ар гэрийнхэн найдаж байсан юм.   Гэтэл тус улсад  сурахаар одсон  дуучин залуу    хүний аминд хүрч Шведийн шоронд 13 жилийг өнгөрөөхөөр боллоо. Харин энэ удаа Бадгаагийн зөв байсан аж. Учир юув хэмээвээс гудамжинд сагс тоглож байсан түүнийг хэсэг араб залуучууд бөөнөөрөө дээрэлхэн зодож яс үндсээр нь доромжилжээ. Угаас Чингисийн монгол цустай омголон шартайн  дээр хуучны дадал нь сэдэрч өөр рүү нь  хоморголон дайрсан араб залуучуудаас хоёрыг нь хутгалсан байна. Тэд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд хутгалуулсан 18 настай Ребел  Шариф шархаа даалгүй нас баржээ. Шведийн шүүхээс Бадгаагийн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч  хурц мэс хэрэглэсэн гэж үзээд 13 жилийн ял өгчээ. Санаатайгаар хүн алсан бол тус улсад бүх насаар нь хорих ял оноодог хуультай юм байна. Гадуур яригдаад байгаа шиг “Ice top” хамтлагийн залуус Шведэд аялан тоглолт хийх гэж очоод хүн алсан гэдэг мэдээлэл ор үндэсгүй ажээ. Тус хамтлагийн Манлай, Коби, Баагий нар хамтлагийнхаа 15 жилийг тэмдэглэсэнээс хойш ямар ч аялан тоглолт хийгээгүй бөгөөд  Монголдоо шинэ уран бүтээл хийгээд тун завгүй байгаа  гэнэ. Асуудлын голыг олж мэдээгүй нөхдүүд “Ice top”   хамтлагийн нэр хүндэд санаатайгаар  халдах гэсэн үйлдэл гэж тус хамтлагийг дэмжигч залуус үзэж байгаа юм байна.

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.194.114.87) 2021 оны 04 сарын 14

hezee sullagdah wol ??????

2  |  0
Top