ЖДҮ-ийг дэмжих "БИДНИЙ НЭГ" төслийн II үе ирэх намар эхэлнэ

Админ | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтарсан "Бидний нэг" төсөл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний сайн жишээ туршлагыг нийгэмд хүргэх зорилготойгоор өнгөрөгч тавдугаар сарын 2-ноос эхлэн зургадугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэн, үр дүнгээ дүгнэлээ.

ТВ8 телевизийн сэтгүүлч Э.Энэрэл төслийн удирдагчаар ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 15 аж, ахуй нэгж байгууллагыг "Бидний нэг" төсөлд хамруулж, ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөр олон нийтэд сурталчищлан борлуулалтад нь дэмжлэг үзүүлж чадсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтарсан "Бидний нэг" видео контентийн төсөлд оролцсон аж, ахуй нэгжүүдийн хувьд борлуулалт, сурталчилгаанд нь тодорхой хэмжээний дэмжлэг болж өгсөн гэдгийг хэлж байлаа. Үндэсний брэнд хөгжүүлэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа аж ахуй нэгжүүдэд ТВ8 телевизийн зүгээс талархал илэрхийлж, үнэ төлбөргүй мэдээ бэлтгүүлэх эрхийн бичгийг гардуулсан юм.

"Бидний нэг" төсөл нь Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болж байгаа гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан онцолж, төсөл хэрэгжүүлэгч ТВ8 телевизийн хамт олонд Талархал гардуулсан юм. 

"Бидний нэг" төслийн хоёрдугаар үе шат ирэх намар эхэлж, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top