ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 19

Аргын тооллын 6 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 13

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ХӨХ БАР ӨДӨР

 

 

  • Үс засуулбал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 6 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 13, Хонгорцог одтой, хөх бар өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top