ӨНӨӨДӨР | УИХ-ын сонгуульд гадаад суугаа иргэдийн саналыг авч эхэлнэ

2024 оны 06 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.06.20/


09:00 цагт ГХЯ-нд “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно. 

11:00 цагт Нээлттэй Нийгэм форумд УИХ-ын сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингоор  хэвлэлийн хурал зарлажээ.

-Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуулийн саналыг өнөөдрөөс эхлэн Дипломат төлөөлөгчийн газарт авч эхэлнэ.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагт “Лам хүүхдүүдийн” гэх хэрэгт холбогдогчийн ар гэрийнхэн нөхцөл байдлын талаар “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Улс төрийн намын харьяалалгүй иргэдийн холбоо” ТББ-аас сонгуулиа шударгаар явуулахыг уриалж байр сууриа илэрхийлнэ.

15:00 цагт МҮХАҮТ-д Евразийн эдийн засгийн холбооны гаалийн зохицуулалт, гарал үүслйн дүрэм, бусад асуудлаар цахим сургалт уулзалт болно. ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд санал солилцоно. Утас: 9191-9396.

15:00 цагт Уран зургийн галерейд: МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэн 6 дугаар сарын 20-24-нд гана.

-Дорноговь аймгийн “Саран хөхөө театр”-т Тус аймгийн Сайншанд сумын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан дан хөгжмийн тоглолт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top