ЦЕГ | Нийт гэмт хэргийн 63.9 хувийг "Илт худал мэдээлэл тараах" гэмт хэрэг эзэлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 19

 

Цагдаагийн байгууллагаас 7 хоног бүрийн лхагва гарагт сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлын талаар Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул нар мэдээлэл өглөө. 

Уг мэдээлэлд "УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн нийт 468 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн 325 гомдол мэдээлэл байгаа 141 гомдол мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хэвлэлийн хурлаар гэмт хэргийн шинжтэй нийт 162 хэрэг зөрчил шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллагад ирж байгаа хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг нэгдсэн программ хангамжаар бүртгэж байгаа. 

Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх нэгдсэн программ хангамж ажиллаж байгаа. Нийт 117 гомдол мэдээлэл буюу нийт гомдлын 63.9 хувь нь илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг байна" гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top