ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 20

Аргын тооллын 6 сарын 20, Бархасбадь гараг. Билгийн тооллын давхарласан 13

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 6 сарын 20, Бархасбадь гараг. Билгийн тооллын давхарласан 13, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top