ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 19

Өнөөдөр 2024.07.19.

Өнөөдөр Никарагуад Хувьсгалын өдөр бол Лаост Тусгаар тогтнолын, Японд Эмэгтэй сайд нарын өдөр.

Өнөөдөр Америкийн кино найруулагч Абель Феррара, Канадын кино найруулагч, жүжигчин Атом Эгоян, Украины улстөрч, Киев хотын дарга, боксын хүнд жингийн дэлхийн аварга Виталий Кличко, Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын төв хэвлэл “Уриа” сонин хэвлэгдэв.

Мөн Монголын цахилгаан мэдээний газар байгуулагджээ.

1978 оны энэ өдөр олон улсын пионерийн “Найрамдал” зуслангийн нээлт болов.

1984 оны энэ өдөр Монгол-БНХАУ-ын хилийг хамтран шалгасан тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын протокол байгуулагджээ.

2006 оны энэ өдөр Хятад, Монгол хоёр улс Өвөрмонголын хилийн боомт хот Рашаанд албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж, Рашаан-Сүмбэр боомт хийгээд боомтын бүсийн голоор нэвтрэх байгууламжийн төслийн тохиролцоонд хүрэв. Энэ нь Зүүн хойд Ази болон Түмэн хошууны ажлын төлөвлөгөөнд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Хятад, Монгол хоёр тал Нөмөргөн боомтын голын гүүр барих гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top