Хоол идэх дуршлыг багасгадаг 6 ХҮНС

2024 оны 07 сарын 19

Зуны улиралд бүсгүй хүн бүр гоолиг, сайхан харагдахыг хүсдэг. Тэгвэл хэрэв та идэх дуршил ихтэй, үүнээсээ болж жин нэмж байгаа бол энэхүү зөвлөгөөг уншаарай.


Тахианы мах ид

Тахианы мах нь уургаар баялаг бөгөөд цатгалан байлгадаг хүнс юм.

Хөлдөөсөн жимснүүд

Жимс авахдаа шинийг сонгох нь илүү дээр ч хөлдөөж хадгалсан жимсгэнүүд таны идэх дуршлыг бага төрүүлж чадна.

Авокадо

Авокадо нь зөв өөх тосыг агуулдаг, зүрхэнд сайн. Бас их идэх дуршлыг багасгана.

Шоколад тохируулж ид

Шоколад идээд өлсөх мэдрэмж төрүүлдэг дааврын хэмжээг тэнцвэртэй байлгана гэхээр сайхан сонсогдож байгаа биз. Шинжлэх ухаанаар тогтоосноор хүн шоколад идсэнийхээ дараа илчлэг ихтэй хүнс идэх нь 17 хувиар бага байдаг аж.

Алим

Алим нь айл бүрийн хөргөгчинд байж байдаг хүнс төдийгүй цатгалан байлгадаг, өлсөх мэдрэмжийг дардаг жимс.

Лийр

Усаар баялаг, илчлэг багатай лийр нь дангаар болон тараг, иогуртанд зүсэж хийж хэрэглэхэд өглөөний сайхан хоол болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top