Энгийн гааны навч байгалийн хүчтэй гербицид болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

 

Гааны түгээмэл төрөл хогийн ургамлын эсрэг химийн гербицидийг орлох байгалийн хүчтэй бодис агуулдаг болохыг Германы Карлсруэгийн Технологийн дээд сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

“Horticulture Research” сэтгүүлд бичсэнээр, судлаачид түрүүтэй гаанд (-)-карвон гэх нэгдэл илрүүлсэн байна. Энэ бодис нь хогийн ургамлын үндсийн бичил гуурсыг гэмтээж, улмаар ургамлын эсийг устгадаг байна. Байгальд хортой уламжлалт химийн гербицидийг бодвол био гербицид нь бусад ургамалд хор багатай аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.130) 2024 оны 08 сарын 31

”Гааны навч нь хогийн ургамал устгах бодис агуулдаг болохыг тогтоожээ” гэж бичвэл Монгол хүнд ойлгогдох гээд байдаг. Гадаад үг болгоныг шууд авч хэрэглээд байвал Монгол хэл бохирдож бүдгэрэх гээд байх юм даа.

2  |  0
Top