Лиса Victoria's Secret-ийн тайзнаа үзүүлбэр үзүүлэхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Хэдийнэ дэлхийн хэмжээний охидын хамтлаг болсон BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса алдарт Victoria’s Secret загварын шоуны тайзнаа үзүүлбэр үзүүлэхээр болжээ. 

Сүүлийн 5 жилийн турш зохион байгуулагдаагүй уг загварын шоу энэ сарын 15-нд зохион байгуулагдахаар болсон бөгөөд Лиса болон Тайла, домогт дуучин Шер нар үзүүлбэр үзүүлэх уран бүтээлчдээр сонгогдсон бол хөтлөгчөөр супермодель Тайра Бэнкс ажиллах аж. 

К-поп алдартнуудын тогтсон дэг журмыг эвдэн Crazy Horse Cabaret-д үзүүлбэр үзүүлж байсан Лиса энэ удаад ч мөн Victoria's Secret-ийн тайзнаа гарсан анхны к-поп алдартан болж байна. 

Өнгөрсөн долоо хоногт тэрээр VMA-ийн тайзнаа үзүүлбэр үзүүлэхдээ ам барьсан гэх шүүмжлэлд өртсөн. Харин энэ удаад тэрээр чухам ямар үзүүлбэр үзүүлэх бол гэдэг олны анхаарлыг ихээр татаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top