Алдарт реппэр Шон Дидди Комбс буюу P Diddy орон нутгийн цагаар өнгөрөгч даваа гарагт саатуулагдсан. Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хээл хахууль өгсөн, хүн худалдаалсан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаад байгаа бөгөөд прокурорын зүгээс нийт 14 хуудас яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нью-Йоркийн Бруклин дахь Метрополитан хорих төвд хоригдож байгаа түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан бөгөөд амиа хорлож магадгүй гэх шалтгаанаар хяналтад байлгаж эхэлжээ. Учир нь тэрээр цочролд орж сэтгэцэд нь өөрчлөлт орсон тул урьдчилан сэргийлэх байдлаар ийнхүү тусгай хяналтад авсан аж.
Түүний хоригдож буй хорих төв нь 1994 онд нээгджээ. Одоогийн байдлаар 1200 орчим хүн хоригдож байгаа тус хорих төвд хүчирхийлэл, амиа хорлолт их гардаг ба хоол хүнсний хангамж муу, бохир орчинтой гэдгээрээ алдартай. Тус хорих төвийг дэлхий дээрх "там" хэмээн нэрлэх хүмүүс ч байдаг тухай эх сурвалжууд дурдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бузар амьтан амиа хорлож чадахгүй ээ, хамтрагч нар нь л хөнөөж магадгүй.