Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд сайд Ц.Туваан, ХЭҮК-ийн Г.Ууганбаатар, хотын дарга Х.Нямбаатар нарын хэлсэн үгээс онцолж байна.
Ц.Туваан: Байгаль орчны асуудалтай холбогдуулан "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн
Хуулийн байгууллагаас "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэт үйлдвэр" 34 хувьд ногдох ашгийг тус компаниас нэхэмжилж байгаа юм. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Тэрбээр үүнийгээ "Энэ асуудал шийдэгдсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд шийдэх үүргийг надад өгсөн. Энэ дагуу шийдвэрлэсэн. Тухайн компанитай холбоотой хүхрийн хүчлийн уусмал байгальд алдагдах асуудал ноцтойгоор тулгарсан учраас Засгийн газраас яаралтай шийдвэр гаргах үүргийг өгсөн юм” гэв.
Г.Ууганбаатар: Агаарын бохирдлын улмаас жилдээ 300 иргэн амь насаа алдаж байна
Хүний эрхийн үндэсний комиссоос /2024.09.19/ Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн зөвлөмж, Онцгой байдлын байгууллагад өгсөн Комиссын шаардлагын талаар танилцуулав. Энэ үеэр Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Агаарын бохирдлын улмаас жилдээ 300 иргэн амь насаа алдаж байгаа гэдэг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гарсан. Энэ нь нийт иргэдийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа учраас сайжруулсан шахмал түлшний чанарт анхаарах, энэ талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.
Х.Нямбаатар: “Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллана
Хотын дарга өчигдөр энэ талаар мэдэгдсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг бүрэн камерын нэгдсэн системтэй холбох ажил арваннэгдүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Туваан муу хулгайч гахай
hogiin psda