И Мин Ху 2NE1 хамтлагийн Пак Бум нар гэрлэсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
17 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын хүсэмжит залуугаар олон удаа нэрлэгдэж байсан жүжигчин И Мин Ху болон алдарт 2NE1 хамтлагийн гишүүн Пак Бум нарыг чухам ямар харилцаатай болох нь олны анхаарлыг ихээр татаад байна.

Учир нь 2NE1 хамтлагийн гишүүн Пак Бум хэдхэн цагийн өмнө өөрийн зургийг И Мин Хугийн зургийн хамтаар оруулан "Нөхөр минь" хэмээх тайлбар бичсэн нь ийнхүү дуулиан дэгдэх гол шалтгаан болсон аж. Интернэт хэрэглэгчид түүнийг ийнхүү хачирхалтай авирлаж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол зарим хэсэг нь тэдний харилцаанд амжилт хүсжээ. 

Одоогоор Пак Бум болон И Мун Ху нарын хэн хэн нь энэхүү үйлдэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top