"The Glory" киноны жүжигчин Пак Жи А таалал төгсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

2022 онд дэлгэцнээ цацагдаж эхэлсэн "The Glory" кинонд жүжигчин Сун Хе Гюүгийн ээжийн дүрд тоглосон Пак Жи А таалал төгсжээ. 

JTBC-ийн мэдээлснээр түүний тархинд цус харвасны улмаас ухаан оролгүй байсаар 52 насандаа ийнхүү нас баржээ. 

Түүний харьяа агентлаг болох Billions-ийн зүгээс "Бид та бүхэнд зүрх шимшрэм мэдээ дуулгах гэж байна. Пак Жи А өнөөдөр 02:50 цагт тархинд нь цус харвасны улмаас 52 насандаа таалал төгслөө. 

Талийгаачийг оршуулах үйл ажиллагаа Асан эмнэлгийн 2 дугаар танхимд 10 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагт болно. 

Талийгаач эцсээ хүртэл мэргэжилдээ хайртай байсан. Түүний хүсэл, тэмүүллийг бид үүрд санан дурсах болно. Дахин нэг удаа талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top