Хён Бин, Сун Еэ Жин нар яагаад хуримын бөгж зүүдэггүй вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Хён Бин болон Сун Еэ Жин нар хуримын бөгж зүүдэггүй болохыг шүтэн бишрэгчид нь анзаарчээ. 

Crash Landing On You кинонд хамтран тоглосноор хайр сэтгэлийн холбоотой болсон тэд сая сая хосуудын үлгэр дуурайл болсон. Хосууд 2022 онд хуримаа хийсэн бөгөөд хуримын бөгжөө тэр бүр зүүгээд байдаггүй гэнэ. 

Дэлхий даяар тэднийг гэрлэсэн хосууд гэдгийг мэдэх тул заавал бөгж зүүх шаардлагагүй хэмээн зарим хүмүүс үздэг бол хосууд өөр зүйлээр хос гэдгээ баталдаг байна. Тэд зүүн гартаа бөгжний оронд хос бугуйвч зүүдэг болохыг шүтэн бишрэгчид нь саяхнаас анзаарч эхэлжээ. 

Хосуудын ойрын эх сурвалж "Тэд хайр сэтгэлээ батлахын тулд заавал гял цал, чамин тансаг зүйл хэрэггүй гэж үздэг. Тэд зүгээр л сайн эцэг эх, сайн эхнэр, нөхөр байхад анхаарлаа хандуулдаг" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top