BTS хамтлагийн Шюга 11 мянган ам.доллароор ТОРГУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 30

 

Дэлхийн дахинаа хэдийнэ алдартай болсон BTS хамтлагийн гишүүн Шюга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгаан скүүтер жолоодсон хэргээр буруутгагдан шалгагдаж байсан билээ. Уг хэрэг өнгөрөгч 8 дугаар сарын 6-ний шөнө болсон бөгөөд шүүхээс түүнд 15 сая вон буюу 11,491 ам.долларын торгууль ногдуулжээ. 

Түүнийг жолоодож явсан скүүтерээсээ унаж, газар хэвтэж байхад нь цагдаа нар олсон бөгөөд цусан дахь спиртийн хэмжээ нь 0.2 хувиас дээш байсан тухай албаныхан дурджээ. 

Тус улсад 0.2 ба түүнээс дээш хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд 2-5 жил хорих ял, эсвэл 10 сая воноос 20 сая вон хүртэлх торгууль ногдуулах хуулийн заалттай. Шюгагийн цусанд хийсэнд шинжилгээгээр түүний цуснаас 0.227 хувийн спирт илэрсэн нь хэрэг үүсгэх шалтгаан болжээ. Тэрээр мэдүүлэгтээ нэг лааз шар айраг уусан хэмээн мэдүүлсэн байна.

Уг хэрэг гарсны дараа Шюга Weverse-ээр дамжуулан олон нийтээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх болно гэдгээ хэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манай орон(124.158.107.231) 2024 оны 09 сарын 30

азтай дугуур ч гэх шиг монголд хэргэжүүлмээр юм байна

0  |  0
Зочин(66.181.166.196) 2024 оны 10 сарын 01

Нэг кимчи хууль зөрчөөд торгуулаа л биз, маньд юуны хамаа л баймаар юм, тийм л мундаг од кимчи юм байх даа

1  |  0
зочин(66.181.177.240) 2024 оны 09 сарын 30

Шюга минь энэ муухай хэргээс ингээд нэг мултарвал болж дээ.

0  |  0
Top