Ухаалаг утсыг сэтгэл зүйд аюулгүйгээр хэр удаан ашиглаж болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

 

Их Британийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд өсвөр насныхан хоногт гурваас ихгүй цаг нийгмийн сүлжээ болон видео тоглоомд зарцуулахад сэтгэл зүйд нь аюулгүй болохыг тогтоожээ. Энэхүү хугацаа хэтрүүлбэл стресст орох эрсдэл үүсдэг байна.

Эрдэмтдийн багийн явуулсан судалгаанаас үзвэл хоногт 180 гаруй минутыг дэлгэц харж өнгөрүүлсэн 14 насныхан 17 нас хүрэхэд түгшүүр, сэтгэл гутралд орох нь нэмэгдсэн байна. Ингэхдээ цахим тоглоомыг гурваас дээш цагаас илүү тоглосон нэмэлт цаг тутам стрессийн эрсдэл гурван хувиар нэмэгддэг аж. Харин цахим хэрэгслийг танин мэдэхүй, боловсролын зорилгоор зохистой буюу өдөрт 60-119 минут хэрэглэхэд стрессийн түвшинг бууруулдаг болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu