“АЗИЙН АВАРГУУД” олон улсын тэмцээний хүрэл медаль хүртлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 20

ОХУ-ын Улаан-Үүд хотноо энэ сарын 19-22-нд болж буй “Азийн аваргууд” олон улсын спортын хутга шидэлтийн тэмцээний 12 - 13 насны ангилалд Мөнхтүвшингийн Энхдөл нь 3 метрийн зайн тэмцээнд 8 тамирчны хамт орж, 10 цуврал шидэлт гүйцэтгэн, нийтдээ 445 оноо авч, сүүлийн шидэлтийн дүнгээр оноо тэнцсэн өрсөлдөгчөө давамгайлан 3 дугаар байрт шалгаран, хүрэл медалийн болзол хангалаа.

Энэхүү хүрэл медаль нь тус тэмцээнд оролцож буй Монголын 30 тамирчнаас хамгийн анхны медаль хүртсэн амжилт болж байна.

М. Энхдөл нь сүүлчийн саруудад энэхүү спортоор дагнан, тасралтгүй хичээллэн, бэлтгэсний үрээр ийнхүү амжилтыг гаргаж чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu